Мэдээ
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
18.33%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
10.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
18.33%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
13.33%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
8.33%
Ур чадварын дутагдал — Skills Gap
16.67%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
15.00%
HR news
- 2026 / 11 / 15
MHRI | Executive Immersion Program 2026 — Korea

MHRI | Executive Immersion Program 2026 — Korea

Ирээдүйн манлайлал, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр нэгдсэн сургалт зохион байгууллаа

Монголын Хүний Нөөцийн Институтын EIP 2026 Korea хөтөлбөрийн хүрээнд МХНИ-ийн захирал, БНСУ-ын Мёнжи их сургуулийн зочин профессор нар хамтран сургалт явууллаа.

Д. Бартанбаатар

МХНИ-ийн захирал

“LEADERSHIP RESET 2030 — Ирээдүйн удирдагчийг дахин тодорхойлох нь”

Ким Жи Юнг

БНСУ-ын Мёнжи их сургуулийн профессор, боловсролын ухааны доктор, зочин профессор

“AI-ийн эрин үед ч хариулт нь хүн хэвээр”

Ирээдүйн удирдагчийг дахин тодорхойлох нь

Д. Бартанбаатар “LEADERSHIP RESET 2030 — Ирээдүйн удирдагчийг дахин тодорхойлох нь” сэдвээр хиймэл оюун ухаан, ур чадварын өөрчлөлт, багийн итгэлцэл болон стратегийн хэрэгжилт удирдагчийн үүргийг хэрхэн өөрчилж байгааг танилцууллаа.

Шийдвэрийн эрх, хариуцлагыг тодорхой болгох, ажилтнуудаа хөгжүүлэх орчин бүрдүүлэх, суралцахыг өдөр тутмын ажлын нэг хэсэг болгох манлайллын зарчмуудыг онцлов.

AI-ийн эрин үед ч хариулт нь хүн хэвээр

Зочин профессор Ким Жи Юнг байгууллага ирээдүйд хэрэгтэй чадамжаа хүнээ хөгжүүлэх замаар хэрхэн бүрдүүлэхийг тайлбарлалаа.

Самсунг, SK зэрэг компанийн жишээнд тулгуурлан ажилтны суралцах боломжийг бодит ажлын туршлага, карьерын өсөлттэй холбох, хувь хүний мэдлэгийг баг, байгууллагын чадамж болгон хуримтлуулах арга барилыг танилцуулсан юм.

Ирээдүйд ямар удирдагч хэрэгтэй вэ?

Тийм удирдагч, ажилтнуудыг байгууллага дотроо хэрхэн хөгжүүлэх вэ?

Хоёр илтгэл дээрх харилцан уялдаатай асуудлыг хөндсөнөөрөө онцлог байлаа.

Нэгдсэн сургалтын гол санаа нь технологийн өөрчлөлттэй зэрэгцэн хүний хөгжилд хөрөнгө оруулж, ажилтнууд суралцах, турших, мэдлэгээ хуваалцах нөхцөлийг удирдлагын өдөр тутмын шийдвэрээр бүрдүүлэхэд чиглэв.

MHRI | Building HR Capability Since 2005

#MHRI #EIP2026 #Korea2026 #LeadershipReset2030 #HRD #ExecutiveEducation

Монголын Хүний Нөөцийн Институтын EIP 2026 Korea хөтөлбөрийн хүрээнд МХНИ-ийн захирал, БНСУ-ын Мёнжи их сургуулийн зочин профессор нар хамтран сургалт явууллаа.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2026 / 11 / 14
Монголын Хүний Нөөцийн Институт (MHRI) 2026.10 АНУ-ын Хавайд зохион байгуулагдсан Career Connect–Asia 2026 арга хэмжээнд төлөөлөгчөө илгээн оролцож, гишүүн болон дэмжигч байгууллагуудынхаа мэдээлэл, ажлын байр, дадлага, карьерын боломжийг танилцууллаа.
Удирдах түвшний хөгжлийг бодит туршлага, олон улсын орчин, мэргэжлийн зөвлөгөө, харьцуулсан суралцахуйгаар бий болгох олон улсын Executive Learning хөтөлбөр БНСУ-ын Инчон, Сөүл хотод зохион байгуулагдана.
- 2026 / 10 / 30
Монголын Хүний Нөөцийн Институтийн TalentBridge хөтөлбөр АНУ-ын Хавай дахь BYU–Hawaii-ийн Career Connect – Asia 2026 арга хэмжээнээс гараагаа эхэллээ.
- 2026 / 10 / 30
-2026 / 10 / 11
Сургалт нь стрессийн шалтгаан, эрт илрэх дохиог таних, өдөр тутмын ажлын нөхцөлд өөрийгөө зохицуулах арга барил эзэмшихэд чиглэв.
-2026 / 10 / 04
Монголын Хүний Нөөцийн Институт (MHRI) жил бүр зохион байгуулагддаг Career Connect–Asia (APCC) арга хэмжээнд дөрөв дэх жилдээ оролцоно.
-2026 / 09 / 06
(EVERYTHING AI, The Path to Sustainability) - GHRF арга хэмжээнийн хөтөлбөрийг Англи | Монгол | Солонгос хэлээр татаж авах бол ...
HR Фото